Тусгай аялал

Мал аж ахуйн туршлага судлах аялал

Хугацаа4 өдөр
Үнэ
MNT 550,000MNT 800,000
БуудалУгтамжБагтсан үйлчилгээ
Мал аж ахуйн туршлага судлах аялал

Мордох өдрүүд

1 Сонголтууд

Багцын тайлбар

Багтсан үйлчилгээ

  • Автобус
  • Хөтөч , орчуулагч
  • Хоол
  • Буудал
  • Үзвэр үйлчилгрээ
  • Багтсан дээд зэрэглэлийн байр

Багтаагүй

  • Олон улсын автобус /тээвэр/
  • Хувийн зардал

Аяллын хөтөлбөр

1

Улаанбаатар → Замын-Үүд (шөнийн аялал)

Аялал Улаанбаатар хотоос оройн цагаар эхэлнэ. Аялагчид аяллын автобусанд сууж, хөтөч аяллын ерөнхий мэдээлэл, зохион байгуулалтын талаар танилцуулга өгнө. Замын турш Чойр болон Шанд сумдын орчимд тус бүр 30–45 минутын хугацаатай түр зогсолт хийж, аялагчид амрах, бие засах, хөнгөн хоол хүнс хэрэглэх боломж бүрдэнэ. Энэ өдөр нь үндсэндээ шөнийн аялал бөгөөд аялагчдын тав тухыг хангах үүднээс автобус нь налдаг суудал, цэнэглэгч, дуу дүрсний төхөөрөмж зэрэг шаардлагатай тоноглолтой байна.

2

Замын-Үүд – Эрээн – Сунит зүүн хошуу

Өглөөний 05:00–06:30 цагийн хооронд Замын-Үүдэд хүрэлцэн ирнэ. Ирсний дараа аялагчид ойролцоогоор нэг цаг амарч, хоол, цай уух, ачаа тээшээ шалгах, хил нэвтрэхэд бэлтгэх, цаашид ашиглагдах автобусанд шилжин суух үйл ажиллагаа зохион байгуулагдана. Үүний дараа Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот руу хил нэвтэрнэ. Эрээн хотод өдрийн хоол идсэний дараа Сунит зүүн хошуу чиглэлд авто замаар хөдөлнө. Замын дагуу мал нядалгааны газар, сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, сүүн бүтээгдэхүүний дэлгүүрээр орж худалдан авалт хийх боломжтой. Сунит зүүн хошуунд хүрэлцэн ирсний дараа нутгийн малчны хот айлд зочилж, уламжлалт нүүдэлчдийн ахуй амьдралтай танилцана. Үүнд гэрийн бүтэц, зохион байгуулалт, мал маллагааны онцлог, сүү, цагаан идээ боловсруулах үйл явц зэрэг багтана. Аялагчид малчдын өдөр тутмын үйл ажиллагааг ажиглахын зэрэгцээ зарим үйл ажиллагаанд оролцох боломжтой. Орой нь уламжлалт хоол, хүнсээр дайлуулж, орон нутгийн соёлын хөтөлбөр, чөлөөт ярилцлага зохион байгуулагдана. Зочид буудалд байрлаж хоноглоно.

3

Сунит зүүн хошуу – Эрээн

Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгч, малчдын өглөөний амьдралтай танилцана. Үүнд мал саах, шинэхэн сүү, цай амтлах зэрэг туршлагууд орно. Үүний дараа эвэр болон уламжлалт эмийн ургамлын үзэсгэлэн үзэж, орон нутгийн музейгээр зочлон тухайн бүс нутгийн түүх, соёл, ахуйн талаар мэдээлэл авна. Өдрийн хоолны дараа Эрээн хот руу буцаж, зочид буудалд байрлана. Үдээс хойш аялагчдад чөлөөт цаг олгогдох бөгөөд энэ хугацаанд худалдааны төв, дэлгүүр, захуудаар үйлчлүүлэх боломжтой.

4

Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч, хил рүү хөдөлнө. Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд боомтоор хил нэвтэрсний дараа Улаанбаатар хот руу буцах аялал эхэлнэ. Буцах замд Чойр болон Шанд орчимд түр зогсолт хийж, аялагчид амрах боломжтой. Орой Улаанбаатар хотод хүрэлцэн ирснээр аялал өндөрлөнө.

Зургийн цомог