Улаанбаатар төмөр замын буудалд 15:30 цагт цуглана. 16:50 цагт Улаанбаатар – Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.
Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын үүд суманд очно. Улс хоорондын автобусаар БНХАУ-ын Эрээн хотод очиж халуун тогооны ресторанд өдрийн хоолонд орно. Өдрийн хоолны дараа ӨМӨЗО-ны нийслэл хот болох Хөх хотын руу аяллын автобусаар 400 км явж хүрнэ. Маргааш өглөө шинжилгээ өгөх тул оройн хоолоо сойх шаардлагатай. Буудалдаа амарна.
Өглөөний цайгаа ууна. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай. Эмнэлэгтээ очиж эрүүл мэндийн шинжилгээд хамрагдана. Шинжилгээний дараа Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей үзнэ. Зах худалдааны төвөөр шоппинг хийнэ. Чөлөөт цаг. Оройн хоолоо идээд зочид буудалд хоноглоно. Хөх хот нь ӨМӨЗО-ны нийслэл бөгөөд эдийн засаг, соёл боловсрол, санхүүгийн төв болж буй 3 сая гаруй хүн амтай хот юм.
Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Дараа нь шинжилгээний хариугаа авч эмчийн зөвөлгөө үйлчилгээ авна. Дараа нь Хөх хотоос аялалын автобусаар Мини аватар руу 60 км замыг ойролцоогоор 2 цагийн хугацаанд туулна. Тус усан парк нь бүх насныханд зориулсан хэсгүүдтэй тул та өөрт тохирох хэсгүүдэд алжаалаа тайлан амарч зугаацах боломжтой , Мөн Мини аватар үзвэрийн газарт шилэн гүүрэн дээгүүр явахаас гадна амьтны хүрээлэн үзнэ. Жининь хот руу 150 км замыг ойролцоогоор 3 – 4 цагийн хугацаанд явна. Тус хотод Өвөр Монголын хамгийн том бөгөөд 5 одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлана. Оройн хоол нь буфет учир хүссэн хоолоо сонгон амттан, жимс зэргээр үнэгүй үйлчилнэ. “Water World” усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлэх боломжтой. Мөн нэмэлт төлбөрөөр бүх төрлийн массаж хийлгэж болно.
Өглөөний цайг зочид буудалдаа ууна. Эрээн хотын зүг хөдлөнө. Аялалын автобусаар Эрээн хот руу 350 км замыг ойролцоогоор 4 – 5 цаг туулна. Энэ өдөр чөлөөт цагтай тул шоппинг хийнэ. Зочид буудалд амрана.
Өглөөний цайг зочид буудалдаа ууна. 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улс хоорондын автобусанд сууж Дорноговь аймгийн Замын үүд суманд ирнэ. 18:00 цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хөдлөнө. 2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар төмөр замын буудалд ирсэнээр дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.